Төрийн албаны зөвлөлөөс ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран 2019 оны 11 дүгээр 11-ний өдрийн 07-09 цагийн хооронд нийслэлийн нэр бүхий 5 сургууль дээр гэнэтийн хяналт, шалгалтыг хийлээ.
"Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон" Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийг хэмнэх түүний үр ашгийг сайжруулах, Төрийн албаны шинэтгэлд иргэдийн оролцоог хангах зорилгоор явуулсан тус шалгалтын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг хийхээр зарласан байна.
Хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11:30-д Засгийн газрын XI байр, гуравдугаар давхар, Төрийн албаны зөвлөлийн хурлын танхим 302 тоотод болох аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.