Мэдээ уншиж байна...

2022/11/07 (0) (180)

“Экспортыг дэмжих төсөл”-ийн “Түншлэлийн хөтөлбөр”-ийн төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оны хоёрдугаар сараас Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран “Түншлэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Уул уурхайн бус экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгох Үнэлгээний хорооны хурал өчигдөр боллоо. 

Хурлаар бэлэн хувцас болон ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мэдээлэл технологи, мах, махан бүтээгдэхүүн болон жимс жимсгэнэ боловсруулах салбар, чиглэлийн нийт 20 аж ахуйн нэгжийн төсөлтэй танилцсан. 2023 оныг дуустал хэрэгжих энэхүү төсөл өнөөдрийн байдлаар 23 аж ахуйн нэгжид 5.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулаад байгаа юм. 

Тус төсөл экспортын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, маркетингийн үйл ажиллагаа, цахим худалдааг дэмжих, бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ баталгаажилт зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Энэхүү төсөлд хамрагдсанаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гадаад зах зээлд нэвтрэх, экспортоо нэмэгдүүлэхэд төдийгүй нэн шаардлагатай төслүүдийг цаг алдалгүй, бодит дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж олгож байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0