Мэдээ уншиж байна...

2022/11/09 (0) (171)

УИХ-аас баталсан хуулиудыг мягмар гараг бүр танилцуулна

УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд Парламентаас баталсан  хуулиудыг УИХ-аас долоо хоног бүрийн мягмар гарагт танилцуулж байхаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Анхны арга хэмжээнд  УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, нар оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам шинээр батлагдсан  Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиудыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Иргэд, олон нийтийн хувьд УИХ-аас батлагдсан хуулиуд болон хэлэлцүүлгийн шатанд буй хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан авахын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагаанд D-Parliament цахим системээр дамжуулан оролцож, санал бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0