Мэдээ уншиж байна...

2022/11/11 (0) (136)

"Улсын их дэлгүүр", "Гермес центр" компанийн хувьцааны ханш өсөлттэй байна

2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 126,786,709 төгрөгийн үнийн дүн бүхий 310,504 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +7.93%), "Гермес центр" ХК (HRM +4.70%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN +4.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол  "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT  -14.81%), "Монгео" ХК (MOG-11.69%) болон "Дархан нэхий" ХК (NEH -3.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,353 ширхэг нэгж эрхийг 2,594,274 төгрөгөөр арилжааллаа. Мөн компаний бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаасыг 289,400 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.77 хувиар өсөж, 34693.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,567,765,029,053 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0