Сэтгэгдэл 0
НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол маргааш /2022.11.16/ 13:00 цагт явахаар товлогдсон билээ. Сугалааны тохирлыг Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг арваннэгдүгээр сарын 15-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгэгдсэн бүх баримт хамрагдах юм.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.