Мэдээ уншиж байна...

2019/11/29 (0) (1048)

Өнөөдөр 11 цагт нийслэлийн авто замуудыг хаана

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 29, "Хичээх өдөр". Энэ өдөр дэлхий нийт зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэний дуу хоолойг иргэдэд хүргэх, сэрэмжлүүлэг, зөвлөгөө, уриалга хүргэж өнгөрүүлдэг бөгөөд энэ жил ч уламжлалаа хадгалах аж.

Өнөөдөр зургаа дахь жилдээ зохион байгуулах "Хичээх өдөр"-өөр 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаах юм байна. Энэ хугацаанд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15–20 хүн осолд өртөн гэмтэж бэртдэг бол 1–2 хүн амиа алддаг гэсэн статистик байдаг юм байна. Мөн 250 гаруй авто осол гарч, 500 орчим тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гардаг байна. Тэгвэл 2018 онд зам тээврийн ослын улмаас 46 хүүхэд нас барж байж. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 49 хүүхэд амь насаа алджээ.

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15–20 хүн осолд өртөн гэмтэж бэртдэг бол 1–2 хүн амиа алддаг гэсэн статистик байдаг юм байна.

Хэрвээ иргэн бүр дор бүрнээ ухамсартай, эерэг хандлагатай байж замын хөдөлгөөний дүрмээ чандлан мөрдвөл зам тээврийн осол буурна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас уриалж энэ өдрийг ийнхүү 5 дахь жилдээ бүх нийтээрээ, хамтдаа хичээх өдөр болгон зарлаж байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн маань нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандан, эерэг зөв үйлдлээрээ бусдадаа үлгэрлэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх энэхүү «Хичээх өдөр» замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөндөө соёлтой оролцоцгооё.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0