Сэтгэгдэл 0
Уулзалтад Засаг даргын орлогч М.Алтангэрэл болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Уулзалтын эхэнд гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Л.Бадамцэцэг танилцууллаа. Мөн хүүхэд хамгааллын компакт төслийн явц, цаашдын төлөвлөгөөний талаар төслийн захирал Б.Дарьханд мэдээлэл өгсөн бол “Гэрээр айлчлагч” төслийг Өсвөр үе хөгжлийн төвийн тэргүүн Д.Энхтуяа танилцуулав.
“Гэрээр айлчлагч” төслийн баг эрсдэлт бүлгийн хүүхдүүд, тэдний гэр бүлийг дэмжин мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг юм.
“Гэрээр айлчлагч” сайн дурынхан нь зорилтот бүлгийн гэр бүлд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, хэрэгцээг илрүүлэх, хамтарсан багт холбон зуучлах, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд нь зөвлөн тусалж байна.
Одоогоор 200 өрхийн 490 гаруй хүүхдийг хамруулан үйлчилгээ үзүүлж байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.