Мэдээ уншиж байна...

Эмэгтэй парламентчдын санал солилцох уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Эмэгтэй парламентчдын орон тооны бус зөвлөлөөс санал солилцох уулзалтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. 

Эмэгтэй парламентчдын орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд тус Зөвлөл нь Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, сурталчлах, хянан шалгах үйл ажиллагаанд зөвлөх чиг үүргээр ажиллаж буй юм. 

Өнөөдрийн санал солилцох уулзалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох зохицуулалтын талаар Зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгөх, Зөвлөлийн санал, санаачилга, хамтын ажиллагаанд тулгуурлан дээрх хуулийн төслүүдийг жендэрийн мэдрэмжтэй болгох зорилгоор зохион байгуулж буйг Зөвлөлийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа тэмдэглэсэн.

Санал солилцох ээлжилт уулзалтад хүрэлцэн ирсэн үе үеийн эмэгтэй парламентчид сэдвийн хүрээнд тус бүртээ санал санаачилгаа илэрхийлж, уулзалт амжилттай боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0