Мэдээ уншиж байна...

Админ 2023/05/09 (0) (8)

Азийн хөгжлийн банкны 56 дахь удаагийн уулзалт боллоо

АХБ-ны 56 дахь удаагийн уулзалт БНСУ-ын Инчон хотод 2023 оны 5-р сарын 2-5-ны өдрүүдэд “Ази тивийн сэргэлт” сэдвийн дор боллоо. АХБ-ны Захирагчийг төлөөлж Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг уулзалтанд оролцлоо. АХБ нь Монгол улсын хамгийн том түнш байгууллагын хувьд жилийн уулзалтанд манай улсын төлөөлөгчид алгасахгүй оролцдог. Энэ жилийн уулзалтаар захирагч нар "Хөрөнгө ашиглалтын харьцаа" үзүүлэлтийг хэрхэн сайжруулж, энэ талаар байгууллагын тайлан тэнцлийг хэрхэн оновчтой болгох, гишүүн орнуудынхаа санхүүгийн хэрэгцээ, шаардлагыг хурдан шуурхай шийдвэрлэх тал дээр төвлөрч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн энэ үеэр АХБ-ны Дэд ерөнхийлөгч Ахмед Саеидтай Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг уулзаж, АХБ-ны хувийн хэвшилд оруулж буй хөрөнгө оруулалтын төсөл, санхүүгийн хэрэгслүүд өргөжин тэлж, цаашид талууд хэрхэн дэмжиж ажиллах талаар санал солилцлоо. Үүний дараа Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Дэлхийн банкны "Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг"-ийн Монгол Улсыг хариуцсан захирал Жин Жэёон уулзсан бөгөөд тус байгууллагын “Оюу толгой” төслийн санхүүжилтэд гаргасан баталгаа хэмжээгээрээ дэлхийд 8-д жагсдаг талаар дурдан, цаашид тус байгууллагаас гаргадаг баталгаа, батлан даалтын бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлэх талаар илүү нягт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Эх сурвалж: Сангийн яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0