Мэдээ уншиж байна...

Админ 2023/05/18 (0) (11)

Энэ жил улаанбуудайн тариалалтыг нэмэгдүүлнэ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 72.2 мянган га-д үр тариа, үүнээс 71.8  мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс, 874 га-д хүнсний ногоо, 70 га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 80.7 мянган га-д тариалалт хийлээ.

Ингэснээр үр тарианы тариалалт 18.4 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт  19.5 хувь, төмс 10.5 хувь, хүнсний ногоо 7.0 хувьтай үргэлжилж байна.  

Энэ онд нийт 393 мянган га-д үр тариа, үүнээс 369 мянган га-д улаанбуудай, 70 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 351 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0