Сэтгэгдэл 0
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр Үндэсний Статистикийн Хороо, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам хамтран “Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцаа” төслийг 2023-2024 оны хооронд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгаа”-г зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү судалгааны бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Статистикийн хэлтэс, газрын хөдөө аж ахуйн статистик хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
“Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгаа” нь 2023 оны есдүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 30-ны хооронд улс, орон даяар зохион байгуулагдана.
Энэхүү суурь судалгааны үр дүнд үндэслэн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцоолол, аргачлалыг сайжруулах зөвлөмж боловсруулна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.