Сэтгэгдэл 0
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас Жэрэс олон улсын ТТБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жарри Элиан болон "Дулаан шийдэл" төслийн дэд менежер Б.Даваажаргал нартай уулзалт зохион байгуулж, гэр хорооллын иргэдийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр санал солилцлоо.
Төсөл Европын холбооноос санхүүжилтээр 2022-2026 оны хооронд хэрэгжих бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн дулаан алдагдлыг бууруулах зорилготой.
Уулзалтаар талууд цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд Санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.