Мэдээ уншиж байна...

Админ 2023/10/16 (0) (11)

“Хөдөлмөрийн статистикчдын олон улсын XXI бага хурал” болж байна

“Хөдөлмөрийн статистикчдын олон улсын XXI бага хурал” Швейцарын Женев хотод 2023 оны 10  дугаар сарын 11-20-ны өдрүүдэд үргэлжилж байна. Хурлын үеэр албан бус хөдөлмөр эрхлэлт болон “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ын хэрэгжилтэд хяналт тавих зохистой хөдөлмөрийн статистик, ажлын байрны хүчирхийлэл, дарамт, ажил мэргэжлийн олон улсын ангилал мөн олон улсын хөдөлмөрийн шилжих хөдөлгөөн, хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж байна.  

Энэ удаагийн бага хуралд манай улсаас төлөөлж Үндэсний Статистикийн Хорооны Нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа оролцож байгаа юм.  

Дашрамд мэдээлэхэд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг бөгөөд 1919 онд байгуулагдсан түүхтэй. Тус байгууллага 1923 оноос эхлэн “Хөдөлмөрийн статистикчдын олон улсын бага хурал”-ыг таван жил тутамд зохион байгуулж буй.  

Бага хурлаар хөдөлмөрийн статистикийн олон улсын нөхцөл байдлыг хэлэлцэн зөвлөлдөж, энэ салбарын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг тогтоодог билээ гэж  Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0