Сэтгэгдэл 0
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Хяналт- шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Учрал нар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа.
Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг анхан шатанд сайжруулах, нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, мэргэжил арга зүйгээр хангах, ажил байдлыг сайжруулах, дотоод хяналтыг өндөржүүлэх, Шилэн дансны тухай хуулийг мөрдөх талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн.
Албан хаагчид холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хариуцлагатай, ёс зүйтэй, өндөр бүтээмжтэй ажиллахыг анхаарууллаа.
Мөн тус байгууллагад хийсэн Санхүүгийн аудитын дүгнэлтэд үндэслэн хүүхэд хамгааллын төсөв хуваарилах аргачлал батлан мөрдүүлж, эрсдэлт хүчин зүйлс, хүн амын тоо, хүүхдийн тоо, статистик үзүүлэлт харгалзан тооцох, жигд хуваарилах, Орон нутаг дахь түр хамгаалах байрны орон тоо, урсгал зардал болон Хамтарсан багийн үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэгийг хүүхэд хамгааллын төсвөөс санхүүжүүлж, шаардлагатай нормативыг батлан мөрдүүлэхийг үүрэг болголоо.
Эх сурвалж: ХНХЯ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.