Сэтгэгдэл 0
Ганцхан үйлдэл таны насан туршийн харамсах зүйл болох ёсгүй. Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад "Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай “Д”-н дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй “М” нь согтуурсан үедээ 2 удаа хутгалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүллээ.
Иймд иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлж, хариуцлагыг ойлгуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.