Сэтгэгдэл 0
Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр (2024.11.22) “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Энэхүү хэлэлцүүлэг нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны нэг бөгөөд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Отгончимэг чиглүүлэгчээр ажиллана.
Хэлэлцүүлгийн эхэнд Хууль тогтоомжийн хууль ба бусад улс орнуудын нийтлэг чиг хандлага, сайн туршлагын талаарх харьцуулсан судалгааны талаар шүүгч, судлаач Т.Мөнх-Эрдэнэ танилцууна. Хууль тогтоомжийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаар судлаач Т.Золбоо танилцуулах бол Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Г.Агар-Эрдэнэ танилцуулна.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчид, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны болон бусад яамдын хуулийн мэргэжилтнүүд, Монголын хуульчдын холбооны хуульчид, Хүний эрхийн Үндэсний Комиссын хуульчид, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн хуульчид, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчид, Хууль зүйн их дээд сургуулиудын багш, судлаачид оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.