Мэдээ уншиж байна...

Админ 2024/12/12 (0) (5)

“Цахим нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаанд идэвхтэй оролцоорой!

ЗОРИЛГО
Нэн ховордсон, зөвхөн Монгол орны говь цөлд тархсан баавгайн дэд зүйл Мазаалай баавгайн хамгааллыг сайжруулах, амьдрах орчны доройтлыг бууруулах, тархац нутгийг тэлэх, тоо толгойн өсөлтийг хангах, үндэсний хэмжээнд таниулах, “Үндэсний бахархалт Мазаалай" баавгайг хамгаалах асуудалд хүүхэд, залуучууд, олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг хандуулах зорилгоор Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цахим Тодотгол НҮТББ хамтран “Цахим нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдааныг 2024.12.12-2024.12.21-ий хооронд 09-15 насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.
 
СЭДЭВ
Мазаалайг хамгаалахад олон нийтийг дуу хоолой, оролцоогоо нэгтгэхийг уриалсан агуулгатай байна.
 
ХАМРАХ ХҮРЭЭ
10-15 насны хүүхдүүд зөвхөн нэг ангиллаар оролцоно.
 
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Уралдаанд оролцох бүтээл нь оролцогчын уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд интернэт, ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан байж болохгүй.
 
Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг зургийн хэрэгсэл ашиглан А3 форматын /42х59.4 см/ цаасан дээр зурж, дижитал хэлбэрт өндөр нягтаршилтайгаар шилжүүлсэн байх шаардлагатай бөгөөд зургийн баруун доод өнцөгт бүтээгчийн овог, нэр /бүтнээр/, хүйс, дүүрэг хороо /аймаг, сум/ сургууль, анги, харилцах утасны дугаарыг бичнэ.
 
Мөн өөрийн нэр болон бүтээлийг зурж дууссан хугацааг бичих ба нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлж болно.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цахим Тодотгол ТББ-ийн хамтарсан комисс цахимаар хүлээн авч, бүртгэлжүүлэн цахим сүлжээнд байршуулан олон нийтэд түгээж, Мазаалайг хамгаалахад уриалсан сурталчилгаанд ашиглана.

 
БҮТЭЭЛИЙГ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА
Бүтээлийг 2024 оны 12 дугаар сарын 21-нөөс өмнө [email protected] майл хаягаар ирүүлэх бөгөөд бүтээлийг хүлээн авсан эсэх талаар зохион байгуулагч тухайн үед нь мэдэгдэнэ.
 
БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛАХ
Нэгдсэн шалгаруулалтыг шүүгчид 2024 оны 12 дугаар сарын 23-ны дотор хийж дүнг олон нийтэд зарлаж шагналыг гардуулна.

 
ШАГНАЛ
Эхний 3 байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
I байр 500.000₮,
II байр хүн 300,000₮,
III байр 100.000 ₮
 
Утас: 88906988
 
Цахим хаяг: https://todotgol.mn
НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
2024 он.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0