Үнэнч хайрын жишээ болж, 75 жил эвтэй найртай аж төрсөн Америкийн иргэд 94 настай ХеленБраун, Лес Браун нар нэг өдөр буюу 1918 оны 12 дугаар сарын 31-нд төржээ. Тэд дунд сургуульд байхаасаа бие биедээ дурлаж, гэрлэснийхээ 75 жилийн ойг 2013 онд энэ жил тэмдэглэсэн байдаг. Гэтэл энэ нь тэдний хувьд хамт байх сүүлчийн жил байж.
Учир нь Хелен 2013 оны долдугаар сарын 16-нд ходоодны хавдраар, харин Лес Браун нь Паркинсоны өвчний улмаас дараа өдөр нь нас барсан гэдэг.Тэдний том хүү 75 настай Лес ПолБраун сэтгүүлчдэд ярихдаа, “Энэ бол жинхэнэ дурлал байсан юм. Тэд 75 жилийн туршид өдөр бүр хамтдаа байж билээ” гэжээ. Бага хүү Даниэль ч ахынхаа хэлсэнтэй санал нийлж, “Аавыг чинь нас барж байхыг хармааргүй байна гэж ээж маань байнга ярьдаг байсан, харин аав болохоор ээжгүйгээр амьдрахыг хүсдэггүй байсан” хэмээсэн аж.
Мөн, "Аав, ээж хоёр маань бүр “Хантингтон-парк”-ийн дунд сургуульд сурч байхдаа учирсан гэдэг юм билээ" гэж хүүхдүүд нь ярьсан байна. Тэд эцэг, эхийнхээ хүсэл зоригийг сөрөн гэрлэхээр 1937 онд хамтдаа гэр орноосоо явжээ. Учир нь Хелен жирийн ажилчин айлаас гаралтай, харин Лес баян айлын хүүхэд байсан аж. Тэгээд ч тэдний амьдрал бүтэхгүй хэмээн хоёр айлын бүх хүн үздэг байсан ч хувь тавилан тэдэнд гайхамшигтай амьдрал заяажээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.