Сэтгэгдэл 0
Зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-40 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг 40-85 см, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт гол үерийн түвшинг 5-30 см давсан байдалтай байна.
Иймд дээр дурдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Маргааш өдөртөө Хөвсгөл, Архангай, Булган, Дорноговийн нутгаар түр зуурын усархаг аадар, 25-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.