Сэтгэгдэл 0
Хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд ар” хороололд баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилгын газрыг чөлөөлөх ажил ямар шатанд буй, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулж танилцуулах ажил ямар шатанд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Зөвлөлийн хуралд танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын дагуу ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг боловсруулан, орон тооны албан тушаалтан томилж ажиллуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах” зэрэг ажлуудын хэрэгжилтийг сайтар хангаж ажилла
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.