Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор Монголчуудын сүүлийн үед ихэд сонирхох болсон шууд нислэгтэй аялалыг түлхүү зохион байгуулж байгаа “АэрМаркет Холидэй” компаний гүйцэтгэх захирал Бямбадоржийн Баянжаргалтай ярилцлаа.
-Юуны өмнө компаниа танилцуулна уу?
“АэрМаркет Холидэй” компани аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, тэр дундаа чартер буюу захиалгат нислэгээр аялал зохион байгуулдаг гэдгээрээ бусад аяллын компаниас ялгарах онцлогтой
-Сүүлийн үед чартер нислэгтэй аяллууд олшрох болжээ. Ийм аялалын давуу талууд нь юу вэ?
Олон давуу тал байна. Үндэсний авиакомпаниуд болох МИАТ, Изнис аэрвэйс, Хүннү Аэр гээд авиакомпаниудаасаа онгоц түрээслэн авч аялал гаргадаг. Энэ нь үндэсний компаниа дэмжиж байгаа хэрэг юм.
Өвлийн улиралд дулаан оронлуу шууд нислэг гаргаснаар олон дамжин нисэж цаг хугацаа алдахгүй, мөн дамжин нислэгийн үнээс харьцангүй хямд зардлаар аялах боломж олгодог. Жишээ нь өвөл бол Арабын Нэгдсэн Улсын Дубай хот, Филиппиний Сэбү арал, Вьетнамын Ханой, Начянг, Индонезийн Бали арал гээд дамжин нислэгээр 1-2 хоног зарцуулж очдог хотуудруу шууд нислэгээр 5-9 цаг нисч цаг хугацаа, мөнгөө хэмнэнэ. Богино хугацаанд -30 хэмээс +30 хэмийн халуун оронд бууж аялал шууд эхэлдэг.
Зуны улиралд нислэгийн компаниудын онгоцны суудал гадаадаас ирэх жуулчдаар дүүрч, ачаалалттай байдаг учраас Япон, Хятад, Солонгос жуулчдыг мөн чартер нислэгээр авч, очих онгоцондоо Монгол аялагчдаа зөрүүлж суулгаж аялуулдаг тул Монгол аялагчдын хувьд маш хямдаар энэ чиглэлүүдийн аялалыг санал болгож чаддаг. Ингэж зөрж жуулчин авдаг Жэжү арлын нислэгийг 12 жил тасралтгүй хийж байна. Жилд багадаа 3 удаагийн онгоц түрээслэн аялал гаргадаг, тиймээс ч энэ чиглэлд аяллын чанараар хамгийн шилдэгт ордог.
- Солонгосруу аялахыг хүсдэг Монголчуудын хувьд виз бараг л “шүдний өвчин” нь болдог. Гэтэл Жэжү арлын аялалд виз хэрэггүй гэдгийг тайлбарлаач?
Бүх улсын иргэд визгүй 30 хоног аялж болдог Солонгосын ганц бүс нутаг л даа. Сөүл болон Бусанаар дамжиж очих бол виз заавал авах шаардлагатай. Монголчуудын хувьд визгүй зорчих 2 боломжтой чиглэл байгаа. 1 нь Бээжингээр дамжин нисэх, нөгөөх нь шууд нислэгээр УБ-аас Жэжү нисэх нислэг юм. Бээжингээр очих тийз нь дангаараа 2,1 сая байдаг бол шууд нислэгтэй аяллын бүх зардал багтаад 2,2 сая байдаг гэхээр зөрүү нь тодорхой харагдаж байгаа байх.
- Жэжү арал юугаараа онцлог болоод Солонгосын аялал жуулчлалын тэргүүлэгч бүс болчихвоо?
Бүх улсын иргэдийг визгүй болгосон нь хамгийн их нөлөөлдөг байх, мөн улсаас нь бодлогоор аялал жуулчлалаа маш их дэмждэг. Нутгийн иргэдийн 90% нь аялал жуулчлалын салбарт шууд болон шууд бусаар хамааралтай хамтран ажилладаг гэсэн судалгаа байдаг. Арал дээр үйлдвэр байхгүй гэж өөрсдөөрөө их бахархана. Арлын бүх үзвэр үйлчилгээг үзье гэвэл бүтэн жил зарцуулах байх шүү.
-Танай шууд нислэгтэй аяллаар явбал яг ямар сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдах вэ?
12 жилийн турш аялал хийхдээ дандаа ижил хөтөлбөрөөр аялал хийнэ гэж байхгүй. Жил бүр Монгол хүнд юу таалагдах уу, ямар зүйл шинээр нэмэгдсэн байна гээд судалж нэмж хасаад шилдэг гэсэн бүрийг л хэдхэн хоногт аль болох үзүүлхээр оруулдаг. Энэ олон жил ганц үзвэр огт өөрчдөгдөөгүй нь Монгол Морин Цирк л байгаа. Тоглолтонд 100% монгол хүүхэд, залуус оролцдог тул үзсэн хэн ч байсан тэднээр бахархаж, огшиж байдаг. Солонгосчууд ч гэсэн Жэжү аралд очвол заавал үзэх жагсаалтандаа дээгүүрт оруулсан байдаг үзвэр.
-Жэжүгийн шууд нислэгтэй аялалд оролцохыг хүсвэл юуг анхаарах ёстой вэ?
Гадаал паспорт 6 сараас дээш хүчинтэй байх, өмнө нь Солонгосын визний зөрчил гаргаж байгаагүй байх гэсэн шаардлагууд л тавигддаг.
- Монголчууд далайн эрэгт амрах, устай холбоотой хөтөлбөрүүдэд оролцох, казинодох, шопингдох сонирхол ихтэй байдаг. Хөтөлбөрт энэ зүйлс багтсан уу?
Хамгийн чухал нь далайн эрэг, наран шарлагийн газар очих, энэ нь хөтөлбөрт байгаа. Мөн усан онгоцонд сууж аралтай танилцах ч багтдаг. Наран шарлагын газар нь 6 сарын 1 нээс 10 сарын 1 хүртэл ажилладаг болохоор тухайн орны аялал жуулчлалын оргил үеэр нь аялуулдаг гэсэн үг. Казино, шоппинг хөтөлбөрт албан ёсоор багтдаггүй, аялагчдад 1 бүтэн өдрийг чөлөөт өдөр гэж өгдөг, тэр өдөр сонголтоороо эдгээрийг хийж болно.
- Унаа бол шууд нислэг учир ойлгомжтой байна. Харин буух буудал болон, хоол хүнс нь аялалын тав тухын салшгүй хэсэг. Энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?
Дийлэнхи Монгол хүмүүс Солонгос хоолонд дуртай байдаг, гэхдээ нийтээрээ биш тул халуун ногоотой эсвэл далайн бүтээгдэхүүнтэй хоолны сонголт оруулдаггүй. Халуун ногоогүй, мах их орсон аль болох буффет хоол нилээн түлхүү оруулсан байдаг тул хоолны сонголт дээр асуудалгүй.
Зочид буудлын сонголт дээр Монгол аялагчдын хүсэлд нийцүүлж дотроо бассейнтай буудал сонгодог. Мөн буудал нь дэлгүүр, хоолны газар, залуучуудын гудамжтай ойрхон хотын төвд байрлалтай. Түүнээс гадна далайн эрэг, наран шарлагын газар луу таксигаар 8000 вон гардаг бөгөөд чухал гэсэн бүх зүйлтэй ойрхон шинэ 4 одтой буудал.
- Зиа ярилцаж байгаа надад ч явмаар санагдаж эхэллээ. Хэзээ хэзээ аялах боломжтой вэ?
Жилд шууд нислэгийг 2-3 удаа л захиалж хийдэг, бас яг Солонгост жуулчны улирлаар нь тааруулж нисдэг. Одоо хамрагдах боломжтой нь 7 сарын 11-нээс 15 нд наадмын урт амралтаар дараагийх нь 8 сарын 8 наас 13 нд 6 өдрийн аялалд хамрагдаж болно
- Аялахаар шийдсэн хүмүүс танайхтай яаж холбогдох вэ?
Их дэлгүүрийн урд байрлах АэрМаркет билетийн касстай байранд ирж бүртгүүлж болно. Утсаар 77009900, 99083650, 88050850, 99104650 дугааруудаас асууж тодруулж бас болно.
-Ярилцсанд баярлалаа. Аялагч болгон тань сэтгэл хангалуун байх болтугай.
Г.Ариунчулуун
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.