Сэтгэгдэл 0
Ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа 200 орчим хүнээс тус бүр 100 сая төгрөгийг С.Эрдэнэ хурааж аваад байгаа. Гэвч С.Эрдэнэ баахан хүнээс 20 орчим тэрбум төгрөг авсныхаа дараа “Одоо та нар нэр дэвшихийн тулд СЕХ-ноос баталсан тойргийн зардал болох 400-800 сая төгрөг тушаа” гэдэг шаардлага тавьж, горилогчдоо цуглуулан хоёр дахь гэрээгээ байгуулсан байна. Хэрвээ нэр дэвшиж чадахгүй бол яах вэ гэж гишүүд нь асуухад “Нэр дэвшиж чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгөхгүй, хохь нь. АН ялах юм бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэдэг шахалт үзүүлж эхэлжээ. Өөрөөрхэлбэл С.Эрдэнэ 500-900 сая төгрөгөөр Монголын төрийн албан тушаалыг зарах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого хийж байгааг тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Мөнх-Эрдэнэ олон нийтэд дэлгэлээ.
С.Эрдэнийн хэлснээр УИХ-д нэр дэвшиж чадахгүй ч ул төрийн дэмжлэг авч, сайд дарга, өндөр албан тушаалд очихыг санаархаж байгаа АН-ын зарим гишүүд С.Эрдэнэд дахин 400-800 сая төгрөг тушаахаар дугаарлаад байна. Өөрөөрхэлбэл АН-ын дарга С.Эрдэнэ бусдын сонгох, сонгогдох эрхийг худалдан авч, дараа нь ялалт байгуулж чадвал төрийн албыг зарах гэрээ байгуулж байгаа юм. Монголын төрд өмнө нь ч гэсэн төрийн албан тушаалыг зарах оролдлого гарч байсан. Тодруулбал өнгөрсөн сонгуулийн үеэр 60 тэрбумын схем зурж, төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дуусч, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд дөрвөн жилийн хорих ял оноосон. Тухайн үед Ц.Сандуй, А.Ганбаатар нар хэн нэгнээс мөнгө төгрөг аваагүй, харин ийм байдлаар сонгуулийн зардал мөнгөө босгож болох юм гэдэг тооцоо хийж, намын даргадаа танилцуулсныхаа төлөө хариуцлага хүлээсэн. Тэгвэл С.Эрдэнэ УИХ-д нэр дэвших эрхийг өндөр үнээр дамлан зарж, одоогийн байдлаар 20 гаруй тэрбум төгрөг цуглуулаад байна. Мөн сонгуулийн тойргийн зардал нэрээр дахин 400-800 сая төгрөг хурааж байна. Энэ мөнгөөр С.Эрдэнэ юу хийх вэ? Сонгуулийн сурталчилгаа нэрээр иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах нь тодорхой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахаар оролдож байгаа учраас С.Эрдэнэд хариуцлагаа хүлээх учиртай. С.Эрдэнийн энэ үйлдэл хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Тодруулбал,

- Монгол Улсын Үндсэн хуулинд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан. Гэтэл С.Эрдэнэ АН-ын гишүүдийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж байна.
- Мөн Үндсэн хуулийн 16-р зүйлд “ Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.” гэж тодорхой заасан. Гэтэл С.Эрдэнэд 100 сая төгрөг төлөөгүй олон хүн сонгогдох эрхгүй болж үлдлээ.
- Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19-р зүйлд зааасан Төрийнэрхийг хууль бусаар авахыг санаарахсан гэх мэт олон хууль заалтыг зөрчиж байгаа юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.