Сэтгэгдэл 0
АН саяхан 30 жилийнхээ ойг сүр дуулиантай хийсэн. Гэвч өнөөдөр АН С.Эрдэнэ гэдэг ганц л хүний хувийн нам болон хувирчээ. Тэрээр өөрийн хүргэн, охин, ах дүү, хамаатан садан, тэр ч бүү хэл бие хамгаалагчаа хүртэл дагуулж ирээд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүийн 51 хувийг бүрдүүлсэн байна. Саяхан гэхэд л үүдэнд нь суудаг, өөрийн хамаатан охиноо Баян-Өлгий аймгаас намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр томилжээ.
АН-ынхан Үндэсний бодлогын хорооныхоо хурлыг хийхийн тулд гишүүдийнхээ гар утсыг хурааж авч, биеийг нь нэгжиж хуралд оруулдаг болсон аж. С.Эрдэнийг шүүмжилсэн АН-ын гишүүдийг хүргэн нь, бие хамгаалагч нь загнадаг, доромжилдог болсон байна. Тухайлбал, С.Эрдэнийн хүргэн Баянгол дүүргийн Иргэдийн хурлын дарга залуу Үндэсний бодлогын хорооны хурал дээр намын даргаа шүүмжилсэн гишүүд рүү дайрч давшлан

-Та нар манай хадам аавыг ингэж доромжлохгүй шүү. Аятайхан байгаарай гэх мэтээр сүрдүүлж, баахан хэрүүл маргаан дэгдээжээ. Үүнээс гадна АН-ын гишүүдийн татвар хураамжид жилд 2 тэрбум гаруй төгрөг цуглардаг гэнэ. Гэвч гишүүдийн татварын мөнгө хаашаа орж байгаа нь мэдэгддэггүй, АН С.Эрдэнийн хувийн офисст байрладаг. АН-ын гишүүдийн татварын мөнгийг С.Эрдэнэ хувьдаа ашиглаж, өөрийнхөө хувийг байрыг засч, сайжруулж, энэ мөнгөнөөс ашиглалтын кардлаа төлдөг гэсэн мэдээллийг тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Мөнх-Эрдэнэ сэтгүүлч нарт өгч байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.