Санхүүгийн зохицуулах хороо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-4.1.8-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн энэ хуулиар болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх, эдгээрийг эрчимжүүлэх ажлуудыг хийж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос нийт зохицуулалттай мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн эрсдэлийг үнэлэх, тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийн хамаарах мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрсдэлд өртөмтгий байдлын үнэлгээг шинэчлэх (risk profile), салбарын ерөнхий түвшин болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтын цар хүрээг тогтоох зорилго бүхий “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг “Google form” ашиглан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 09-ны өдрүүдэд бөглөн ирүүлэхийг бүх мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд мэдэгдсэн.
Дээрх асуулгыг бөглөөгүй нэр бүхий мэдээлэх үүрэгтэй этгээдүүд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дотор дор дурдсан холбоосоор нэвтрэн бөглөж ирүүлэхийг Хорооноос дахин мэдэгдэж байна. Хорооноос тусгай зөвшөөрөл авсан нийт 2,916 мэдээлэх үүрэгтэй этгээдэд эрсдэлийн үнэлгээний асуулгыг цахим хаягаар хүргүүлсэн болно.
Дараах холбоосоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг бөглөж хамтран ажиллахыг хүсье.
ЖИЧ: Асуулгууд зөвхөн gmail хаягаар нэвтэрнэ.
1. Даатгалын салбар
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc3WnaRtoO9XApjtSiSuyoB5Yfjf1Ie8AvK_wrvdJzqT-kLZg/viewform
2. Үнэт цаасны салбар
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfgxusTkxJhy6TAwGfL7sv6v2aExdXrfM2j7edDdaRXIz4nLQ/viewform
3. ББСБ-уудын салбар
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfUZnI1nVFhCKeeJ4wLkxUCldxUviwCxza5ak-TcPzBagwmpw/viewform
4. ХЗХ-дын салбар
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdBXHgEpGPbhOssh3nQ10iew9GXf8SBFpEhLBlKNTwYpWWXkQ/viewform
5. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчдын салбар
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfIEkDeNjapYpLOlWyx2OMVSecmk7tmfugP42ebyHAme5gDJQ/viewform
6. Үнэт металл, үнэт чулууны арилжааны салбар
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSczVcQmqZIgXhZP_yX9Z-RilIFklVATiiGlXiFcLH6_0i73Wg/viewform
Нэмэлт мэдээллийг 70137047 дугаараас авна уу.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.