Мэдээ уншиж байна...

2020/08/11 (0) (590)

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болов

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны ээлжит 13 дугаар хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, Хорооны зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл, тусгай зөвшөөрлийн 25 асуудлыг шийдвэрлэсний зэрэгцээ, “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны өмнөх хурлаар батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хорооны хуралдаанд танилцуулж  журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар чиглэлийг гаргалаа.

Хуралдаанаар “Бид ханбаян өлзийт” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын дагуy хууль, тогтоомжийн нөхцөл, шаардлага хангасан 8 хуулийн этгээдэд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.

Мөн эдгээрээс гадна үнэт цаасны брокер, дилерийн үйл ажиллагаа эрхэлдэг 2, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээж, нэр бүхий 5 банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, “Жамбанинж”, “Малчны хөгжил”, “Идрийн ундрага”, “Финком” хадгаламж, зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, нэр бүхий үнэт цаасны компанийн дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг тус тус гаргалаа.

Санхүүгийн зохицуулах хороо 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0