Энэ талаар chinamail.com цахим сайтад нийтэлжээ. Уучлалт гуйсан уг захидалд “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ талаар пост хийсэн тул хүлцэл өчье” гэжээ. Энэ нь хятадын Засгийн газрын Галваны хөндийд болсон үйл явдлын талаарх худал мэдээллийг ч илчилж буй юм. Үүнээс харахад БНХАУ-ын Засгийн газар бодит мэдээллийг өгөхгүй байгаа ч хүмүүс энэ үйл явдлын талаар мэдсэн гэж ойлгогдож байна. Энэтхэг Улс болон БНХАУ-ын хоорондох хилийн зурвас дахь хурцадмал байдлын талаарх бичлэг саяхан цахим орчимд вирус мэт тарсан. Энэхүү бичлэгт энэтхэгийн цэргүүд байшингийн цонх хагалан, Хамви нэртэй хятад хүнийг зодож байдаг. Хилийн зурвас дахь маргаантай асуудалд Энэтхэгийн арми ямар нэгэн хамааралгүй гэдгээ илэрхийлсэн. Гэвч энэхүү бичлэгт хятадын цэргийн автомашины чанар маш тод харагддаг. Хятадууд өөрсдөө ч иймэрхүү чанартай автомашин цэргүүдийн амийг аварч чадахгүйг тодорхой харагдах ба үүнд авлигыг буруутгаж байна.
Эдгээр автомашин үйлдвэрлэгч Донгфенг компанийг Хятадын армиас урвасан хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэл гарсаар байна. Авлигатай тэмцэж буй БНХАУ-ын хувьд энэ асуудал бол чухал юм. Батлан хамгаалах салбарын худалдан авалтын үйл ажиллагаанд авлига байгаагийн улмаас чанаргүй гангаар үйлдвэрлэсэн автомашин цэргийн албан хаагчдын аминд хүрсэн гэж үзэж байгаа юм.
Санхүүгийн зөрчил гаргасан асуудлаар тус компанийн нэгэн ажилтанг шалгаж буй талаар нэгэн цахим сайт мэдээлсэн. Гэвч тус мэдээлэлд Энэтхэг Улс болон БНХАУ-ын хоорондын маргааны асуудлаар дурьдаагүй юм. Донгфенг компанийн 2 удирдах албан хаагчийг авлигын асуудалд буруутган шалгаж буй талаар Соху (Sohu) цахим сайт нийтэлсэн ба мөн л Энэтхэг, Хятадын маргаантай асуудлын талаар дурдаагүй байна.
Донгфенг мотор групп нь Хятадын төрийн оролцоотой компани юм. Тус компанитай холбоотой энэ удаагийн авлигын асуудал бол анхных бус юм. 2015 онд тус компанийн албан хаагчтай холбоотой авлигын асуудал мөн дэгдэж байсан. БНХАУ-ын төрийн эрхэнд Ши Жинпин ирснээр авлигатай тэмцэхээ амлаж сая гаруй албан хаагчийг ажлаас нь халсан. Хэдийгээр халсан хүмүүсийн оронд тэрээр өөрийн хүмүүсийг томилсон ч энэ нь авлигыг бүрэн устгаж чадсангүй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.