Сэтгэгдэл 0
“Олон улсын энхийг сахиулагчийн өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон өөр нэг арга хэмжээ нь хүүхэд, залууст Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг сурталчлах, энхийг сахиулагчдын амжилт бүтээл, гавьяа, зүтгэлийг алдаршуулах хүрээнд “Дурсгалын хөшөөний бөмбөрцөг”-ийг шинээр бүтээж, жагсаалын талбайг байгуулсан явдал байв. Бүтээн байгуулалтын нээлтийн ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, “Рагчаа сан”-гийн тэргүүн Р.Эрдэнэбилэг, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын, стратеги төлөвлөлт хариуцсан ажилтан Ж.Должинсүрэн нарын БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчид оролцов.
Бригадын генерал С.Дашзэвэг “Эх орон, төр засгаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж, даян дэлхийн энх амгалангийн төлөө мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, сахилга хариуцлагаараа манлайлан Монгол хүн, Монгол цэргийн нэр хүндийг дэлхийн улс түмэнд цуурайтуулсан Та бүхний амрыг эрин, энхийг сахиулагчдын өдрийн мэндийг хүргэе. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 2002 оноос дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргээ амжилттай гүйцэтгэж, Монгол цэргийн нэр хүнд дэлхий дахинаа үнэлэгдэн, сайшаагдсаар байна.
Энэхүү дурсгалын хөшөөг бүтээхэд дэмжлэг үзүүлсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага, төр цэргийн нэрт зүтгэлтэн хошууч генерал Г.Рагчаа агсны нэрэмжит “Рагчаа сан”, Зэвсэгт хүчний ахлагч нарын бүрэлдэхүүнд талархал илэрхийлье” гэсэн юм.
Үүний дараа цэргийн ажиглагч, штабын офицероор үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслол болов. Үргэлжлүүлээд уламжлал болсон шагнал буюу “Рагчаа сан”-гаас Зэвсэгт хүчний шилдэг энхийг сахиулагчдад олгогддог өргөмжлөл эзэддээ очлоо. “Шилдэг энхийг сахиулагч офицер”-оор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат, “Шилдэг энхийг сахиулагч ахлагч”-аар ахлагч Д.Чинбат (330), “Шилдэг эмэгтэй энхийг сахиулагч”-аар ахлах ахлагч Л.Цэрэндэжид (065) нар шалгарсныг “Рагчаа сан”-гийн тэргүүн Р.Эрдэнэбилэг гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
Энэхүү дурсгалын хөшөө нь эр зориг, тэсвэр хатуужлаараа онцгойрон шалгарч дэлхийн халуун цэгт энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, энхийн төлөө хувь нэмрээ оруулсан дайчдын тухай өгүүлэх бүтээн байгуулалт юм гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.