Сэтгэгдэл 0
/Аян замын тэмдэглэл/
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18
Өглөөний 06:40 цаг. Эх орныхоо баруун зүгийг чиглэн өглөөний нартай уралдан манай баг замдаа гарах гэж байна. Завхан нутаг... Бүүр түүрхэн санагдах хүүхэд насанд үлдсэн эмээ, өвөөгийн яриа. Эд маань залуудаа энэ нутагт өвөө аймгийн прокурорт, эмээ хүүхдийн эмнэлэгт нь ажиллаж байсан юм гэнэ лээ. Даанч нарийн ширийнийг тэр бүр уудалж явсангүй нь, нас багын алдаа л гэх байх даа. Харин одоо он цагийг хүлээгээч гэж гуйвал лав тоомжиргүй харцаар шилбүүрдэн урссаар, бүүр хурдан урсах мэт. Яг ийм мөчид өчигдөр ямар үнэтэйг илүүтэй мэдрэх шиг болохыг яана. Тийм ээ, ярих бүртээ л тэд хөөр дүүрэн байдаг сан. Тод санаж байна. Лав гоё дурсамж тэнд бий болов уу. Тийм болохоор энэ удаад Завханд очиж үзэх болсондоо баярлахын учир нь нэг талаас хөгшчүүлээ санасан сэтгэлийнх үү гэлтэй. Харин нөгөө нь өөр. Тааралдаад өнгөрөх нь нэгэн жарны ерөөл байдаг гэлцдэг дээ. Аливаа учрал тохиол нь буян ерөөлийн үр байдаг ч гэж ярьцгаадаг. Хутагт хувилгаадын нутаг болсон Завханд, тэндээс төрсөн багш нартай очно гэдэг магад урьдын их сайны ерөөл хэмээн сүслэн бодож, бас баярланам..
ТӨСӨӨЛӨЛ
Завхан аймаг нь ирэх онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тодруулбал, 1923 онд байгуулагдсан Монгол улсын ууган таван аймгийн нэг Завхан нь говь, хангай, хээр тал хосолсон түүх дурсгал, байгалийн сайхан цогцолсон нутаг.
Алдарт Отгонтэнгэр хайрхан /Монголын хамгийн хүйтэн цэг болох Тосонцэнгэл сум, Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр хайрхан энэ аймагт оршдог. Отгонтэнгэр хайрхан нь дэлхийн хамгийн анхны эх газар бөгөөд Этүгэн буюу их уснаас өтгөрч гарч ирсэн анхны Өтгөн эх газар гэсэн утгатай/, Даян хайрхан, Цагаан, Ногоон нуур, Улаагчны хар нуур, Тэлмэн нуур, Сэнжит цохио, Загастайн давааны хүн чулуу....гээд байгалийн үзэсгэлэнт газрууд Завхан тийш зорих нэг шалтгаан болдог гэлцдэг дээ. Бас Завханы зэрлэг ойн жимс, өнөөх улаан сармис, малын түүхий эд, бүтээгдэхүүнийг нь эко хэмээн онцолно.
Завхан явахыг мэдсэн нөхөд маань дулаан хувцаслахыг сануулах нь өвөлдөө хүйтнийг төвөггүй ойлгуулна. Энэчлэн магад хүнд хэлэхэд ичмээр /ядмагхан байж мэдэх/ төсөөлөлтэй 1000 км-ийн урт замд гарч байгаа маань энэ.

ХОЛЫН ЗАМД
Завхан аймгийн Бурхан шашинтны төв “Төгс буянт Жавхлант” хийдээс санаачлан, аймгийн Засаг даргын газартай хамтран зохион байгуулж буй “Бурханы шашин ба Шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд “Очирваанийн хувилгаад, хамба нарын номын айлдвар”-т оролцохоор Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн, Завхан аймгийн Бурхан шашинтны төвийн тэргүүн Жалханз хутагт Данзанчойживанчүг гэгээнтэн, Наробанчин хутагт Данзанлхүндэв гэгээнтэн, Манба Дацан хийдийн хамба лам, Оточ Манрамба их сургуулийн захирал, Монгол Улсын хүний Гавьяат эмч Д.Нацагдорж болон Монгол зурхай Түвдэнпэлжээлин хийдийн Хамба лам, Монгол Улсын СГЗ, зурхайч, гэвш Ж.Гончигсүрэн, Дэчинравжаалан хийдийн хамба, гэвш М.Хүрэлцэнд ламтан болон арын албаны хүмүүс бүхий гурван машинтай 11-үүлээ гарлаа.
Нар мандахтай зэрэгцэн хотоос гараад удсан ч үгүй шуурах нь цас орохыг сануулна. Явсаар 10:25 цагт зам зуур дахь “Хаан бууз”-д өглөөний цайгаа ууцгаан, биеийн чилээг гаргаж цааш хөдөлсөөр 3 цагийн дараа Архангай аймгийн Цэцэрлэг хотод ирлээ. Монголчууд хувьтай хүн хур борооноор хэмээн бэлгэшээдэг дээ. Шуурч байсан цас төдөлгүй намуухан хаялж, Цэцэрлэгт цав цагаан орчин тосон авсан юм. “Очирваанийн хувилгаад хамба нар”-ыг Завхан явааг мэдсэн Архангайн сүсэгтнүүд багш нарыг "Фламинго" ресторанд урьж, үдийн зоог барин, дурсгалын зургийг татууллаа. Эндээс гарч, нарны эртэд зам дөхөхөөр яаравчилсан манайхан 20:10 цагт Загастайн даваан дээр ирлээ. Энд нутгийн удирдлагууд, сүсэгтэн олон, Завхан аймгийн 24 сумын хийдийн Хамба лам нарын төлөөлөл нүүдэл тосдог монгол уламжлалаар цай сүүнийхээ дээж, идээтэй угтлаа. Ингээд цуваа болж явсаар 21:30 цагт Улиастайн Завхан буудалд буудаллан, цаг оройтсон учраас “богинохон” уулзалт хийснээр энэ өдрийн ажил өндөрлөв.
МАРГААШ НЬ
2022 оны арваннэгдүгээр сарын 19. Багш нарыг Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хүлээн авч уулзсанаар өглөөг эхлүүлэв.
11:00 цаг: УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын үзвэрийн их танхим. 360 хүний суудалтай энэ театрт 1922 онд Залуучуудын эвлэлийн сайн дурын уран сайханчдын бүлгэмийнхэн анхны уран бүтээлээ толиулснаас хойш 100 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Он цаг яах аргагүй хуучных болохыг харуулах ч театр бол хүний сэтгэлийг эмчилдэг ариусгалыг бий болгодог сүм юм /Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар/ болохоор өөрийн эрхгүй хэзээний танил сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ нь хөдөө, хотоос үл хамаарах аж.

Багш нар ном айлдах тухай сонсоод ирэх сүсэгтнүүд. Нас насныхан үзэгчдийн танхим руу орцгооно. Танхимд Богд Хаант Монгол Улсын төрийн дуулал болох “Зуун лангийн жороо луус” дуу зөөлөн эгшиглэнэ. Тайзнаа урьсан зочдод зориулж суудал засаж. Тайзны хананд Бурхан багш, Жанрайсиг, Дарь эх бурхдыг байрлуулсан аж. Удсан ч үгүй бүгд суудлаа эзлэхэд Төгс буянт Жавхлант хийдийн болон Завхан аймгийн нийт сумаас ирсэн лам хуврагууд “Итгэл”, “Ганданлхавжа”, “Ширнэн”-г хурсны дараа хөтлөгч тайзнаас хөтлөгч:
... Завхан сайхан нутагтаа морилон ирж, тухлан саатсан Хутагт, хувилгаад, Хамба нар, аймгийн Хөгжимт жүжгийн театрын үзвэрийн их танхимд хуран чуулсан лам хуврагууд, сүсэгтэн олон, ард иргэд Та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье. Завхан аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж, Завхан аймгийн Бурхан шашинтны төв Төгс буянт Жавхлант хийдээс санаачлан, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй “Бурханы шашин бат Шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд “Очирваанийн хувилгаад, хамба нарын номын айлдвар” /Монгол төрийн тамгатай 13 хутагтын 10 нь Завхан аймгаас тодорсон бөгөөд газарзүйн хувьд Отгонтэнгэр хайрханыг тойрон мэндэлсэн байдаг/ ийнхүү эхэлж байгааг дуулгаад хүндэт зочдоо танилцууллаа.

ӨГЛӨГИЙН ДЭЭД НЬ НОМЫН ӨГЛӨГ
Жагжамүний Будда: “Авсныхаа хэрээр авах эрх боломжоо гээдэг бол
Өгснийхөө хэрээр илүү ихийг авах чадвартай болно”.
Өглөг олон янз бөгөөд буяны бүхий л өглөгийг номын өглөг, аюулгүйн өглөг (Осол гэмтлээс сэргийлэх, амь нас аврах, гэмт хэрэг, буруу үйлдлээс сэргийлэх г.м), эд материалын өглөгт багтаан хураадаг юм. Үүнээс өглөг өглөгийн дотроос номын өглөг дээд нь гэлцдэг.
Монгол оронд дээдийн ном гурвантаа дэлгэрч, Монгол хүний амьдрал, үйл хэрэг, ахуй соёл, ертөнцийг үзэх үзэлд нэвт шингэн монгол гэх өнгө аястайгаар түмний тусад түгэн дэлгэрсэн ерөөлтэй билээ.
Монгол оронд дээдийн ном гурвантаа дэлгэрч, Монгол хүний амьдрал, үйл хэрэг, ахуй соёл, ертөнцийг үзэх үзэлд нэвт шингэн монгол гэх өнгө аястайгаар түмний тусад түгэн дэлгэрсэн ерөөлтэй билээ.
“Бурханы шашин бат Шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд:
- Бурхан шашинтны төвийн тэргүүн Жалханз хутагт Данзанчойживанчүг гэгээнтэн– “Бурханы шашинг шүтэхийн ач тус”
- Наробанчин хутагт Данзанлхүндэв гэгээнтэн – “Зөв үзэл, сайхан сэтгэлийн ач тус”
- Манба Дацан хийдийн хамба лам, Оточ Манрамба их сургуулийн захирал, Монгол Улсын хүний Гавьяат эмч Д.Нацагдорж – “Эрүүл мэнд урт наслахын үндэс”
- Монгол зурхай Түвдэнпэлжээлин хийдийн Хамба лам, Монгол Улсын СГЗ, зурхайч, гэвш Ж.Гончигсүрэн - “Од эрхэс лус савдаг”
- Дэчинравжаалан хийдийн хамба, гэвш М.Хүрэлцэнд – “Буян ба нүгэл” тус тус сэдвээр илтгэл тус тус уншсан юм. Ингээд илтгэл дуусахад лам хуврагууд маань “Дашчийрэвийн сан айлдаж, сүсэгтнүүд буян хишгийн даллага авч, адис хүртээв.
Ийнхүү Улиастай хотоос эхэлсэн “Очирваанийн хувилгаад, хамба нарын номын айлдвар” уулзалт маргааш нь Тосонцэнгэл, Их-Уул сумдад үргэлжилсэн бөгөөд гурван сумын 1700 гаруй сүсэгтэн хамрагдсан юм.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ: ЗАВХАН БОЛ ХУТАГТ ХУВИЛГААДЫН ӨЛГИЙ НУТАГ
... Сэтгэгдэл маш өндөр байна.Завхан бол хутагт хувилгаадын өлгий нутаг. Аймгийнхаа түмэн олны тусын тулд Завхан аймгаас төрөн гарсан хутагт хувилгаад, хамба нараа урин залж, томоохон сумдадаа лекц уншуулж байна. Бурханы шашныг, Буддын гүн ухааны талаас нь хутагт хувилгаад хамба нар маань тайлбарлан сургаалаа айлдаж байгаа нь энэ үйл ажиллагааны ач холбогдол юм. Монголчууд бид Буддын шашинтай ард түмэн. Тиймээс Буддын шашны сургаал номыг зөв талаас нь ойлгож, мухар сүсгээр биш авах гээхийн ухаанаар ханддаг болоосой гэдэг үүднээс энэ арга хэмжээнд хандаж байна. Дараа дараагийн удаад үлдсэн 21 сумандаа энэ үйл ажиллагаагаа хэрхэн шийдэх талаар өчигдөр аймгийн ИТХ-аараа ярилцсан байгаа.
“СОЁМБО” АКАДЕМИЙН ЗАХИРАЛ, БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОР А.САНЖМЯТАВ: БУДДЫН СУРГААЛ БОЛ ГАРЦААГҮЙ ҮНЭНД ТУЛГУУРЛАДАГ
-Та сая Завхан аймгийн Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын дэргэдэх сүсэгтний зөвлөлийн гишүүн боллоо. Өөрийгөө товчхон танилцуулах уу?
-Би “Соёмбо” академийн захирал, Боловсрол судлалын доктор хүн. Намайг А.Санжмятав гэдэг. Миний хувьд “Отгонтэнгэр хөгжил сан” ТББ-аар дамжуулан, Завхан нутгийн ард иргэдийг соён гэгээрүүлэх, түүх уламжлалаа танин мэдэх, залуучуудын сум орон нутгийн нь талаарх мэдлэгийг өргөжүүлэх, нутагтаа аялах, танилцах, хутагт хувилгаад, хамба багш нарын сургаал номыг сонсох гэхчилэн уламжилж ирсэн түүхийн мөн чанарыг тухайн үеийн эх сурвалжийг үндэслэн 20-иод ном гаргасан байна. Уламжлалаа мэдэж байж бид цаашаа явах ёстой шүү. Эдгээрийг ач холбогдлыг олж харсан нутгийн олон маань намайг шашны зөвлөлийн гишүүнээр энэ удаад сонголоо.
-Завханчууд аймаг байгуулагдсаныхаа 100 жилийн ойдоо зориулан сайхан арга хэмжээг зохион байгуулж байна. Сайхан санагдаж байна. Та энд өөрийн бодлоо хуваалцах уу?
- Энэ бол маш гайхамшигтай зүйл. Завхан нутгаас төрсөн хутагт хувилгаад, хамба лам нарын шашин номын үйл хэргийг нэг дор сонсон гэдэг сайхан хэрэг. Нөгөө талаараа Бурханы сургаал номыг илүү бодитой, илүү шинжлэх ухаанчаар, илүү амьдралд ойрхон байдлаар хүлээж авч байна шүү дээ. Аль нэг хийдэд ирээд залбирч, мөргөөд л гардаг байсан бол Бурханы сургаал номыг өөр түвшинд үзэж харж, мэдрэх боломж энэ байлаа. Бурхан багш айлдсан байдаг даа. Ямар ч сургааль суртлыг авахдаа тал талаас нь сайтар шалгаж үзэх хэрэгтэй, алтыг хольц хог байхгүй шижир мөн гэдгийг шалгадаг шиг. Миний сургаалийг ч бас тэгж шалгаарай гэж. Үнэхээр л ихэс дээдсүүд маань бүх талаас нь Бурханы сургаалыг тайлбарлаж байна. Манай сүсэгтнүүд Буддын сургаал бол гарцаагүй үнэнд тулгуурладаг, хүний амьдралд ойрхон шашин юм ойлгож авсан болов уу.

ЛАМ Г.БҮРНЭЭ: БАГШ НАРЫГ ИРНЭ ГЭЖ ДУУЛААД ИХ ДОГДОЛСОН
-Бяцхан ламаахай нар олон байна шүү. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
-Намайг Г.Бүрнээ гэдэг. Би 13 настай. Тосонцэнгэл сумынхаа хийдэд шавилан суугаад гурван жил болж байна. Лам болох мөрөөдлөө биелүүлж, Бурханы ном үзэж байгаадаа баярладаг юм аа.
-Ном их сурч байна уу?
-Тийм ээ, “Итгэл”, “Ганданлхавжа”, “Ширнэн” гээд олон юм сурсан.
-Өнөөдрийн арга хэмжээ ямар санагдаж байна вэ?
-Би одоо гэгээнтэн, хувилгаад хамба багш нар болон Тосонцэнгэлийнхээ лам хуврагуудтай нэг тайзнаас “Итгэл”, “Ганданлхавжа”, “Ширнэн” унших гэж байна. Багш нарыг ирнэ гэж байна дуулаад их догдолсон. Ийм мундаг хүмүүстэй уулзаад би азтай байна аа.
Энэчлэн энд хурсан сүсэгтнүүд Монголын уламжлалт бурхны шашинд хүний бие, хэл, сэтгэлийг засах арга ухаан ямар гүн дэлгэр болохыг ухааруулсан үр дүнтэй айлдвар болсонд ихэд олзуурхаж буйгаа таарсан олон талархан ярьж, зорин ирсэн багш нарт баярласан сэтгэлийг сонины хуудсаараа дамжуулан хүргэхийг хүсч байлаа. Багш нар бас эдгээр гурван сумын хүрээ хийдээр орж, лам нартай нь уулзан тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажил, анхаарах зүйлийг сэтгэл харамгүй зөвлөж, дор бүрнээ ном эрдэмдээ шамдан суралцахыг захисан юм.
Ийнхүү Очирваанийн орноос тодорсон Хутагт, хувилгаад, Завхан аймгийн уугуул гаралтай хамба нар хамтран дээрх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, мөнхүү Бурханы шашнаар дамжуулж нийгмийг соён гэгээрүүлэх тэргүүтэн олон олон зорилтот, хөтөлбөрт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг хэсэг нь энэхүү илтгэл болж байгаа билээ.

“НУТАГ” БУЦАХАД
Хоёр өдрийн ажил дуусч, төрж өссөн, ажиллаж амьдрах Улаанбаатар хот руугаа буцаж байна. Эдгээр өдрүүд нүд ирмэхийн зуурт амсхийх завдалгүй өнгөрснийг сая машинд суухдаа л анзаарах шиг. Замын уртад багш нарын лекцээс тэмдэглэн авснаа дэвтрээ эргүүлэн харж явна. Бурханы сургаал ном бол хилэнцийг арилгах, буяныг хураах, зовлон хийгээд зовлонгийг шалтгааныг хорих, мунхагаас салах, гэгээрэлд хүрэх мөрд хөтөлдөг тул багш дээдсээс бурханы сургаал, айлдварыг сонсох нь чухал хэмээдэг дээ:
- Жалханз хутагт Данзанчойживанчүг гэгээнтэн: “Дэлхий дээр олон шашин оршин тогтнож байна. Тэдгээрээс бурханы шашны нэг ялгамжаатай тал нь шүтэж байгаа, суралцаж байгаа хүмүүс илүү тайван, илүү амар амгалантай, бусдын төлөөх сэтгэлтэй байдаг”.
- Монгол Улсын хүний Гавьяат эмч Д.Нацагдорж:“Эрүүл мэнд гэдэг нь нас нь урт, амь нь бат, өвчин эмгэггүй, амар амгалантай эрүүл орших асуудал юм. Бие, сэтгэл амар амгалантай байх нь эрүүл өвчингүй оршихын үндэс болно”.
- Монгол Улсын СГЗ, зурхайч, гэвш Ж.Гончигсүрэн:“Худгийн ус, хүний буян хоёр хэмжээтэй”.
- Дэчинравжаалан хийдийн хамба, гэвш М.Хүрэлцэнд:“Бурхан Өчүүхэн буяны үрээс хэмжээлшгүй амар амгалан гардаг. Мөн өчүүхэн нүгэл хилэнцийн үрээс тэсэшгүй их зовлон гардаг гэж айлдсан. Иймд нүгэл буяныг бага гэж бодож болохгүй юм”.
- Наробанчин хутагт Данзанлхүндэв гэгээнтэн: “Жаргалыг үгүй болгоод байгаа дайсан гадна талд биш дотоод сэтгэлд байдаг”.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.