Мэдээ уншиж байна...

2019/11/28 (0) (2314)

Вакум цонхоо өвлийн горимд шилжүүлсэн үү

Хүйтний эрч чангарах тусам танай цонхоор салхи сийгэх, цонх цантах зэрэг асуудал тулгарч болох юм. Уншигч танд вакум цонхыг дулаалах, салхи нэвтрүүлэхгүй болгох аргуудаас хүргэж байна. 

1.Цонхныхоо нугасыг тослоорой 

Улиралд нэг удаа вакум цонхныхоо нугасыг тосолж байхыг зөвлөе. Энэ нь цонхны эдэлгээг уртасгаж, гацах, эдврэхээс сэргийлдэг байна. Нугасыг тослохдоо оёдлын машины тосыг ашиглах нь тохиромжтой. Та хэдэн дусал тос хийгээд цонхоо хааж, нээх хөдөлгөөн хийж, тосыг жигд тараагаарай.

2.Түгжээг тохируулаарай 

Хаалга, цонхыг онгойлгоход хажуу талд нь төмөр тэмдэгт байдаг. Энэ нь зун болон өвөл гэсэн хоёр горимтой байх бөгөөд зуны горимд шилжүүлсэн тохиолдолд завсраар нь салхи нэвтэрч байдаг аж. Тиймээс энэ тэмдэгтийг шалгаж үзээд өвлийн горимд тохируулаарай. Ингэвэл салхи нэвтрүүлэлгүй дулаанаа хадгална.

Хэрэв та цонхоо өвлийн эсвэл зуны горимтой байгааг мэдэж чадахгүй байвал цаас ашиглаж болно. Нимгэн цаасыг цонхныхоо завсраар хийгээд үзээрэй. Хэрэв цаас шууд орж байвал энэ нь зуны горимтой байгаа гэж ойлгон, түгжээг эсрэг чигт эргүүлнэ гэсэн үг. Харин ямар нэгэн зүйл, нимгэн цаас, агаар ч орох завсаргүй байвал өвлийн горимд байна гэж ойлгоорой.

3.Түгжээг зориулалтын түлхүүрээр эргүүлнэ

Цонх бүрийн түгжээ өөр байдаг. Чанартай вакум цонхны түгжээг зөв тохируулсан байхад дулаанаа хэзээ ч алдаггүй аж. Түгжээг зориулалтын түлхүүрээр эргүүлж, баруун тал руу нь дарна. Харин зарим цонхны түгжээг түлхүүрийн шаардлагагүйгээр гараар ч эргүүлж болдог байна. Өвөл болон зуны горимын хаагдах хэмжээний ялгаа нь ойролцоогоор 1 мм байх бөгөөд түгжээний хэлбэр янз бүр байж болох ч зузаан тал нь дотогшоо харж байж өвлийн горимоор буюу илүү шахалттай хаагддаг байна. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0