Мэдээ уншиж байна...

Админ 2023/04/24 (0) (8)

"Өсвөр үед ээлтэй" тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт эхэллээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зориулан зохион байгуулж буй “Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар баримжаа олгох” таван өдрийн сургалт өнөөдөр /2023-04-24/ эхэллээ.

Сургалтыг нийт дөрвөн удаа зохион байгуулах бөгөөд нэг удаад 50 эмчийг хамруулна. Эхний сургалтад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын зарим сургуулийн эмч нарыг хамруулсан бол энэ удаад эдгээр дүүргийн үлдсэн сургуулиуд болон Багануур дүүргийн эмч нар оролцож байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Өсвөр үед ээлтэй” тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнийг чадавхжуулах сургалтуудыг өмнө нь нарийн мэргэжлийн өсвөр үеийн эмч нарт зориулан зохион байгуулж байсан бол энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг хамруулж, сургалтаар АШУҮИС-ийн багш нар өсвөр үеийнхний бие бялдар, сэтгэлзүйн асуудлуудтай холбоотой бүхий л чиглэлээр мэдээлэл өгөх юм.

Тухайлбал, өсвөр үеийн бие бялдрын өөрчлөлт, өвдөлтүүд, зонхилон тохиолдох өвчлөлүүд, амны хөндийн эрүүл ахуй болон арчилгаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдвар, охидын сарын тэмдэг тойрсон асуудлууд, хүсээгүй жирэмслэлт, дэлгэцийн донтолт, өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, тусламж үйлчилгээ зэрэг сэдвийг сургалтын хөтөлбөрт багтаасан байна.

Дэлхийн өсвөр үеийнхний эрүүл мэндийн тайланд тэдний эрүүл мэндийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх илүү тогтвортой хэлбэрүүдэд буюу анхан шатны тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулах шаардлагатай байгааг дурдсан байдаг. Өсвөр үеийнхэн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд сургуулийн эмч нарыг үүрэг, оролцоо маш их юм. Тиймээс уг сургалтыг ерөнхий боловсролын эмч нарт зориулан хийж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0