Сэтгэгдэл 0
Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр жилийн өмнө шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ 2020 онд ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байв. Энэ дагуу Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталж, 420 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг гаргаж, улмаар 694.9 тэрбум төгрөгийг зарцуулан гэх бөгөөд нийт 228 мянга гаруй ахмад настан банкинд өр цайрч, зээл аваагүй буурлууд гомдлын нулимстай шинэ оноо угтсан.
Тус хуульд "Зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, 2021 оны тавдугаар сарын 1 гэхэд иргэд үнэт цаасаа мөнгөжүүлэх боломжтой болно” гэж тусгасан нь өнөөдөр ажил болоод байна. Ийнхүү тэтгэвэр барьцаалсан зээлгүй байсан 194.1 мянган ахмадад нэг сая төгрөг, нэг саяас бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан 43 мянган ахмадад зөрүүгээр нь тооцож, нийт 216 тэрбум төгрөгийг олгох баучерыг олгож эхлээд байгаа. Үүнд 2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээлгүй байсан иргэд хамрагдаж байгаа бөгөөд тэтгэвэр гэдэгт тахир дутуу болон тэжээгчээ алдсаны, өндөр настны тэтгэвэр хамаарч байгаа юм.

Харин тус баучерыг "Эрдэнс Силвер Ресурс" компани хагас тэрбум гаруй буюу 592,602,570 төгрөгөөр "Монголын үнэт цаас хэвлэл" ХХК-д хэвлүүлсэн нь хэнд ч хэрэггүй цаас, үргүй зардал болон хувираад байна.
Учир нь улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан баучер авсан эсэхээс үл хамааран ахмадуудын тэтгэврийн дансаар дамжуулан мөнгө олгогдох болсон аж. Энэ нь тооцоогүй, бодлогогүй шийдвэрийн балаг уу эсвэл нарийн төлөвлөсөн "мөнгө угаалт" байв уу гэдэг хардлагыг иргэдэд төрүүлж эхэллээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.