Мэдээ уншиж байна...

2021/05/17 (0) (815)

Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр үйлчилж байна

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслан руу явах иргэдийн тоо нэмэгддэг. Нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг тавдугаар сарын 15-ны өдрөөс үйлчилж эхэллээ.

Тодруулбал,

ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”

ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”

ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд  “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд үйлчилж байна. 

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг өнөөдрөөс Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явах аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0