Сэтгэгдэл 0
Энэ сарын 29-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 633, II тунд 13567, нийт 14200 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.4 хувь буюу 947733 нь I тунд, 74.4 хувь буюу 709063 нь II тунд хамрагдаад байгаа аж.
Харин өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 56 цэгт 117 багийн 697 эмч, ажилтан ажиллаж, 8932 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Мөн PCR шинжилгээний цэгийг нэмэгдүүлж, 4 цэг ажиллуулахаар болсон байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.