Сэтгэгдэл 0
A24 агентлаг: Хөгжлийн төсөл хэрэгжүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын компаниуд Камбожийн зүүн өмнөд хэсгийн Кох Конг мужийн нутаг дэвсгэрийн ой модыг устгаж байна. Энэ мужийн газар нутгаас томоохон хэсгийн олон жилийн өмнө төслийн хүрээнд хувийн хэвшлийн компаниудад өгсөн бөгөөд одоогоор маш их хэмжээний ой модыг устган, олон тооны тосгоны оршин суугчид өөрсдийн амьдралын цорын ганц эх үүсвэр болсон гэр орон, газар нутгаа орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Тэд ойгоос өөрсдийн хэрэгцээт хүнсээ хангадаг байж.
Энэ талаар тус тосгоны иргэд "Энэ хэсэг модоор дүүрэн байсан. Бидэнд багахан хэмжээний нарийн зам байсан, машин байхгүй, мотоцикл байхгүй амар тайван байжээ. Харин Хятадын хөгжлийн төсөл хэрэгжсэнээр энд нэг ч мод үлдээгүй. Энэ газар өмнө нь олон том модтой байсан тул хумхаа өвчнөөр амархан тархдаг байсан, харин одоо ийм жижигхэн мод л байна. Энэ хөгжлийн төслийн эхэн үед бидэнд төслөө танилцуулахаар ирсэн хүмүүст бид их баяртай байсан. Учир нь бид ойд амьдардаг, ямар ч автомашин, мотоцикл байдаггүй болохоор маш их баяртай байсан. Тэд бидэнд зохимжтой нөхөн төлбөр олгоно гэж хэлсэн, дээрээс нь энэ хэсгийн хөгжүүлэх тул бид баяртай байгаа. Би өөрийн амьдардаг хэсгээс нүүсэн боловч одоо болтол тэр хэсэгт хөгжүүлэлт хийгдээгүй байна, дахин хэр удаан хүлээх ёстойгоо мэдэхгүй байна" хэмээн ярьж байна.
Мөн тэд "Ой модонд зэрлэг заан амьдарсаар байгаа, манай хүү заантай тааралдаад түүнийг хөөсөн. Тэгэхээр би ойн хажууд амьдрахдаа аюулгүй бус байдаг", "Тосгоны оршин суугчдын хэн нь ч будааны тариалан эрхэлдэггүй, тэд ойн нөөц бололцооноос хамааралтай амьдардаг эсвэл механикчаар ажилладаг" хэмээн өгүүлцгээж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.